Хөдөө аж ахуйн их сургууль


ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
1958 он
-Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн номын сан нь МУИС-ийн номын сангаас салбарлан 40000 орчим номтой, нэг номын санчтайгаар байгуулагдав
- Аравтын ангилалд шилжсэн
1969  он 3-р зэргийн номын сан болж зургаан номын санчийн орон тоотой ажиллаж эхэлсэн
1975 он Соёлын яамны сайдын шийдвэрээр 2-р зэргийн номын сан болон өргөжиж 84000 боть ном, 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон
1986  он 1-р зэргийн номын сан болон өргөжиж 16-18 орон тоотой болж өргөжсөн
1987  он Номын сан ном зүйн ангиллыг /ББК/ нэвтрүүлсэн
1990  он   Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн
1993 он ХАА-н чиглэлийн бүх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн Монгол улсын ХААҮИС болгон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдон Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн
1994  он 
- Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн
-ХААИС-ийн номын сангийн сангийн салбар Эдийн Засгийн Факультетийн номын сан байгуулагдсан
1995 он ХААИС-ийн номын сан НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага / FAO/-гийн танхим нээгдсэн
1996 он ХААИС-ийн номын сангийн салбар Мал Эмнэлгийн Факультетийн номын сан байгуулагдсан
1998  он
- Америкийн Азийн сангийн “ Азид зориулсан ном” хөтөлбөрт хамрагдсан
- Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий ХАА-н төв номын сан болон зохион байгуулагдсан
1999 он 
-МННХ /Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах “ Номын хандив” төсөл, орос ном хэвлэлээр хангах “ Пушкины номын сан” төсөл хэрэгжиж эхэлсэн
-Испани улсын UPC, Ирландын Тринити Коллежтой хамтарсан TACIS-TEMPUS хөтөлбөрийн TRAMAL төсөл хэрэгжиж эхэлсэн
2001 он
-Олон улсын хэмжээнд мөрдөн хэрэглэж буй номын сангийн DDC ангиллын 21 дэх хэвлэлийг монгол хэл дээр орчуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тус ангиллын ХАА-н салбарыг орчуулахад оролцсон
-БСШУЯ-ны сайдын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 180 тоот тушаалын дагуу ХАА-н төв номын сангийн фондыг олон улсын номын DDC ангилалд шилжүүлэх ажлыг эхэлсэн
-Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор LIB4U программ дээр номын бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг эхэлсэн
2002 он
-Хөдөө Аж Ахуйн Төв Номын Сангийн шинэ байр ашиглалтанд орсон
-ХААИС өөрийн бүрэлдэхүүний факультетуудыг бие даасан сургууль болгон өөрчилснөөр ХАА-н төв номын сангийн салбар Эдийн засгийн факультетийн номын сан Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн
2003  он
- Магистр, докторын уншлагын танхимыг нээсэн
2005  он
-Номын сангийн каталогийг цахим аргад шилжүүлэн шинээр зураасан кодын үйлчилгээ нэвтрүүлсэн
2008 он ХАА-н төв номын сангийн салбар Экологи Технологи Хөгжлийн Сургуулийн номын сан байгуулагдсан
2009  он  ХААИС-ийн Оюутны 3-р байранд номын сан байгуулагдсан
2010  он 
-Утасгүй интернэт буюу wireless сүлжээнд холбогдсон.
 -Номын сангийн LIB4U программын 1.9.6 шинэчилсэн хувилбарыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн
2014  он 
-ХАА-н төв номын сангийн Магистр, докторын уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн
-Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүнээр элссэн
2015 он
Цахим номын сан, чөлөөт сонголттой уншлагын танхим нээсэн
2016 он
Тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn