Хөдөө аж ахуйн их сургууль

"Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа

        ХААИС-ийн ХАА-н төв номын сан, Мал Эмнэлгийн Сургуулийн номын сан хамтран 2017 оны 11-р сарын 24-ний өдөр багш, оюутан, нийт үйлчлүүлэгчдийнхээ дунд "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулж явууллаа.

         Өдөрлөгийн үеэр ХАА-н төв номын сангийн үйл ажиллагаа, танхимын үйлчилгээний талаарх мэдээлэл, танилцуулга, үйлчилгээндээ ашиглаж эхлээд буй LIB4U номын сангийн програмын шинэ хувилбарын давуу талууд, электрон каталогоос хэрхэн хайлт хийх, номын сангийн уншигчаар бүртгүүлэх, сунгалт хийлгэхэд анхаарах зүйлүүд зэрэг уншигчдад хэрэгтэй мэдээллийг хүргэлээ.

Мөн оюутнуудын дунд танин мэдэхүйн ач холбогдолтой "60 секунд" тоглоом тоглуулж цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. 

Нээлттэй өдөрлөгөөр мал эмнэлгийн холбогдолтой номын үзэсгэлэн гаргаж, уншигч, сонирхогчдын дунд номын худалдаа, ном солилцох арга хэмжээг зохион байгууллаа.

  

   

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn