Хөдөө аж ахуйн их сургууль

 

"SPRINGER NATURE"-ИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

 

БСШУЯ, ШУА-иас "SPRINGER NATURE"-тай хамтран зохион байгуулдаг уламжлалт "High Usage Award" уралдааныг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн дунд 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд зарлаж байна. Энэ удаагийн уралдааны онцлог нь:

 "High Usage Awards"

"High Usage Growth Award"

"High Publication Growth Award"

гэсэн гурван төрлөөр эрдэм шинжилгээний байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулах бөгөөд шагналыг ирэх оны "Шинжлэх Ухааны ажилтны өдөр"-ийн арга хэмжээний үеэр буюу 2018 оны 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт гардуулна.

Жич: ХААИС-ийн интернэт сүлжээнээс https://link.springer.com/ хаягаар орж "Springer Nature"-nay 1800 гаруй сэтгүүлийн 1997 оноос хойших дугааруудыг унших, мөн 48000 гаруй протоколыг ашиглах боломжтой тул та бүхнийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хөдөө Аж Ахуйн төв номын сан

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn