Хөдөө аж ахуйн их сургууль

Монголын номын сангийн  салбарынхан шилдгүүдээ тодрууллаа

        Монголын номын сангийн хууль батлагдсан өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 19-ны өдөр Монголын Номын Сангуудын Консорциумаас номын сангийн салбарынхны  дунд шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай билээ. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан энэ жилийн арга хэмжээний үеэр Хөдөө Аж Ахуйн төв номын сан "Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ-2017" номинацын эзэн боллоо.Мөн номын санч Ө. Энхмаа Монголын Залуучуудын Холбооны  шагнал "Тэргүүний залуу" медалиар энгэрээ мялааж, номын санч Ц. Амаржаргал өвлийн өвгөний гарын бэлэг авч, номын санч Б. Түмэндэмбэрэл цэнгүүнд оролцогчдын дунд зохион байгуулсан "Яг түүн шиг" тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

        Хөдөө Аж Ахуйн төв номын сангийн хамт олондоо аз жаргал, эрүүл энхийг хүсч 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn