Хөдөө аж ахуйн их сургууль

Номын санч "Тэргүүний архивч" цол тэмдгээр шагнууллаа

       Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан  ХААИС-ийн Хөдөө аж ахуйн төв номын сангийн номын санч С.Одончимэгийг "Тэргүүний архивч" цол тэмдгээр шагналаа. С.Одончимэг нь 1997 оноос ХААИС-ийн архивыг хариуцан ажилласан бөгөөд 3 удаагийн архивын улсын үзлэгт оруулж амжилттай дүн үзүүлсэн юм. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасан байна. Шагналыг ХААИС-ийн захирал Т. Хэрүүга гардуулж өгөв. Номын санч С.Одончимэгтээ хамт олноос нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn