Хөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын анхааралд

ХААИС-ийн номын сангаас багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад зориулан "Онлайн мэдээллийн санг сургалт-эрдэм шинжилгээний ажилд ашиглах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Онлайн мэдээллийн санг эрдэм шинжилгээний ажилдаа ашиглах боломж, гадаадын нэр хүнд бүхий сэтгүүл, эрдэм шинжилгээний эмхэтгэлд бүтээлээ хэвлүүлэхэд анхаарах зүйлүүд, судлаачид бүтээлийн номзүйг стандартын дагуу хэрхэн хийх, бүтээлээс яаж ишлэл авах талаарх шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулна.

Сургалт 2018 оны 1-р сарын 26-ны өдрийн 10 цагт Мал Эмнэлгийн Сургуулийн Номын санд болно.

Эрхэм хүндэт багш, судлаачид табүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨВ НОМЫН САН

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn