Хөдөө аж ахуйн их сургууль

"Онлайн мэдээллийн санг сургалт-эрдэм шинжилгээний ажилд ашиглах нь" сургалт

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төв номын сан Монголын Номын Сангуудын Консорциумын тэргүүлэгч гишүүн Гантулгыг урьж 2018 оны 1-р сарын 26-ны өдөр " Онлайн мэдээллийн санг сургалт-эрдэм шинжилгээний ажилд ашиглах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, харъяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдсан бөгөөд онлайн мэдээллийн санг эрдэм шинжилгээний ажилд ашиглах боломж, гадаадын нэр хүнд бүхий сэтгүүл, эрдэм шинжилгээний эмхэтгэлд бүтээлээ хэвлүүлэхэд анхаарах зүйлүүд, судлаачид ном зүйг стандартын дагуу хэрхэн хийх, бүтээлээс ишлэл яаж авах тухай, Springer мэдээллийн сангийн талаар, мөн дэлхийн нэр хүнд бүхий Springer Nature-аас 2017 оны 11-р сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал Монголын тэргүүлэх их сургуулиуд, Шинжлэх Ухааны Академийн дунд зарласан тус мэдээллийн сангаас хамгийн олон өгүүллийн таталт хийсэн байгууллагыг шалгаруулах "High Usage Award" уралдааны талаарх танилцуулга зэрэг судлаачдын зайлшгүй мэдвэл зохих чухал хэрэгцээтэй мэдээллийг хүргэснээрээ энэ сургалт ач холбогдолтой байлаа.  

  

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn