Хөдөө аж ахуйн их сургууль

"Шинжлэх ухааны цахим мэдээллийн сангийн хэрэглээ" сэдэвт сургалт боллоо

         ХАА-н төв номын сангаас Мал Эмнэлгийн Хүрээлэн, Мал Аж Ахуйн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад зориулж Шинжлэх ухааны цахим мэдээллийн сангийн хэрэглээ" сэдэвт сургалтыг 2017 оны 12-р сарын 26-ны өдөр зохион байгуулж явууллаа. Сургалтыг АШУИС-ийн програмист, "Hinari" мэдээллийн сангийн сургагч багш З. Баярцэнгэл удирдан явуулж Цахим мэдээллийн сангийн хэрэглээ, "Hinari" мэдээллийн санг судалгаа, шинжилгээний ажилд хэрхэн ашиглах талаар тайлбарлаж, судлаачдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө. 

           "Hinari" мэдээллийн сан нь дэлхийн 30 гаруй хэлээр хэвлэгддэг 13000 сэтгүүл, 29000 цахим ном,  70 мэдээллийн сантай бөгөөд тэдгээрийг дэлхийн 100 гаруй улс ашиглаж байна. Энэ сан нь дэлхийн буурай хөгжилтэй болон, хөгжиж буй орнуудын эрдэмтэн судлаачдыг мэдээллээр хангаж тэдгээр орны эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энд цахим ном, сэтгүүлийг англи цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан бөгөөд ном болон сэтгүүлийн нэрийг мэдэж байгаа тохиолдолд өөрт хэрэгтэй ном, өгүүллийг хялбар олох боломжтойгоос гадна сонгосон мэдээллээ PowerPoint хэлбэрээр татан авах боломжтой ажээ.

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn