Хөдөө аж ахуйн их сургууль

Ахмад номын санч Н.Оюунханд алтангадас одонгоор энгэрээ мялаалаа

Нөхөрсөг хэмээх шороон нохой жилийн сар шинийн билэгт сайн өдөр ХААИС-ийн Төв номын сангийн ахмад номын санч Н.Оюунханд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнууллаа. Номын санч Н. Оюунханд ХААИС-ийн номын санд 34 жил үр бүтээлтэй ажиллаж хөдөө аж ахуйн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай тэргүүний номын санч юм. Оюунханд номын сангийн ахлах номын санчаар ажиллаж, номын санд DDC ангилал, зураасан кодын үйлчилгээ нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцсоны зэрэгцээ багш оюутнуудыг хэрэгцээт мэдээллээ олж авахад нь тусалж, заавар зөвлөгөө өгөх, фондын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээний тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн юм. Ахмад номын санч Оюунханддаа төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn