Хөдөө аж ахуйн их сургууль

Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулагдсан

спортын 4 төрөлт тэмцээний аваргууд тодорлоо

      Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2018 оны 4-р сарын 6-8 ны өдрүүдэд ХААИС дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг Монголын Номын Сангуудын Консерциум, ХААИС-ийн номын сан хамтран зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, дартс зэрэг төрлүүдээр явагдаж шилдгүүдээ тодруулсан бөгөөд төрөл тус бүрд хот, хөдөө орон нутгаас 14 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
         Энэ тэмцээн Монголын Номын Сангуудын Консерциумын 10 жил, ХААИС-ийн Төв номын сангийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа. Шатрын тэмцээн 2018 оны 4-р сарын 6-ны өдөр ХААИС-ийн номын санд зохион байгуулагдаж 10 багийн 30 тамирчин 2 зонд хуваагдан тойргоор өрсөлдөж шалгарсан эхний 4 баг хоорондоо тоглож тэмцээний ялагч тодорлоо.Тэмцээн 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд ХААИС-ийн спорт зааланд олс таталт, сагсан бөмбөг, волейбол, дартсын төрлөөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний дүнг танилцуулбал:

         Шатар: /Багийн дүнгээр/
             1-р байр: СУИС-ийн оюутнууд
             2-р байр: Хүүхдийн Төв Номын Сан
             3-р байр: Төв аймгийн Нийтийн Номын Сан

         Олс таталт: /Багийн дүнгээр/
             1-р байр: Орхон аймгийн Номын сан
             2-р байр: ШУТИС-ийн номын сан
             3-р байр: Монголын Үндэсний Номын Сан

         Сагсан бөмбөг /Эмэгтэй баг/:
             1-р байр: ХААИС-ийн номын сан
             2-р байр: Төв аймгийн Нийтийн Номын Сан
             3-р байр: Монголын Үндэсний Номын Сан


         Сагсан бөмбөг /Холимог баг/:
             1-р байр: Ерөнхий Боловсролын Сургуулийн номын сан
             2-р байр: Орхон аймгийн Номын төв
             3-р байр: ҮБХИС-ХСИС-ийн номын сан

         Волейбол /Эмэгтэй баг/:
             1-р байр: Ховд Аймгийн Нийтийн номын сан
             2-р байр: СУИС-ийн Оюутнууд
             3-р байр: Төв аймгийн Нийтийн Номын сан

         Волейбол /Холимог баг/:
             1-р байр: Ерөнхий Боловсролын Сургуулийн номын сан
             2-р байр: Орхон аймгийн Номын төв
             3-р байр: Улаанбаатар хотын Төв Номын сан


         Дартс: /эрэгтэй/
             1-р байр: СУИС-ийн багш Т.Хайдав
             2-р байр: Улаанбаатар хотын төв номын сангийн номын санч Одхүү


        Дартс: /Эмэгтэй/
            1-р байр: Хүүхдийн төв номын сангийн номын санч С. Адъяаням
            2-р байр: Удирдлагын академийн номын сангийн номын санч Байгальмаа нар эзлэв.

       Тэмцээний Багийн дүнгээр:
            1-р байр: Орхон аймгийн Номын төв
            2-р байр: Монголын Үндэсний Номын Сан
            3-р байр: СУИС-ийн оюутнууд тус тус эзэллээ.

Орхон аймгийн Номын төвийн баг тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээнд идэвхтэй, оролцсон баг тамирчид, номын санч-мэдээллийн ажилтнууддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

  

 

  

  

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn