Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө Аж Ахуйн Төв номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг
тэмдэглэн өнгөрүүллээ
 
 
Хөдөө Аж Ахуйн төв номын сан “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ийг 7 дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн  “БОНХ-ЭКО КЛУБ” хамтран зохион байгуулсан бөгөөд тус клубийнхэн үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, шинээр гишүүн элсүүлэх ажлыг зохион байгуулав.  
  
  
 Сэтгэл судлаач, “Үг урлаачдын нийгэмлэг”-ийн тэргүүн, олон нийтэд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн манай хамт олны урилгаар "Дэлхийн номын өдөр"-ийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд  хүрэлцэн ирж “Зүрхний минь цоорхойд амьдраач“ сэдэвт  лекцээ уншиж оюутнуудтай сонирхолтой яриа өрнүүллээ.
 
  
  
Мөн ҮБХИС-ийн дотоод аудит чанарын үнэлгээний албаны Боловсрол сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн С. Дэнсмаа  “Эрүүл зөв хооллолт”, “Стресс, түүнээс хэрхэн ангижрах вэ?” сэдвээр лекц уншиж оюутан залуусын сонирхсон асуултанд хариулж, ХААИС-ийн эмч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Цэнд,  ХААИС-ийн эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар танилцуулж, оюутан залууст эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.
Энэ өдрүүдэд ХАА-н төв номын сан 2017-2018 оны хичээлийн жилд номын сан хөмрөгөө баяжуулсан 300 гаруй номоор үзэсгэлэн гарган сурталчилж, уншигч оюутнуудын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон оюутнуудыг урамшуулав.
  
  
 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn