Хөдөө аж ахуйн их сургууль
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
 
ХАА-н Төв Номын Сангийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 05 сарын 24-ны өдөр 09 цагаас ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулах тул нийт номын санч-мэдээллийн ажилтан, эрдэмтэн, судлаач, докторант, магистрант, оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Зорилго:
Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардалагад нийцсэн орчин үеийн номын сангийн үйлчилгээний чанар, хамрах хүрээ, хүртээмж, номзүйн стандартад нийцсэн онлайн мэдээллийн санг нэмэгдүүлэх арга зүйг борловсронгуй болгоход оршино.
 
Илтгэлийн чиглэл:
·         Номын сан, ном зүй судлал
·         Номын сангийн менежмент
·         Номын сангийн маркетинг
·         Номын сангийн автоматжуулалт
·         Онлайн номын сангийн хөгжил зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ.
Шалгарсан 3 илтгэлийг Номын санч сэтгүүлд хэвлүүлнэ.
 
Бүтээлд тавигдах шаардлага:
ü Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны тодорхой арга зүйг ашигласан байх;
ü Шинэлэг санааг товч тодорхой дэвшүүлсэн байх;
ü Дүгнэлт, зөвлөмж, практик ач холбогдолтой байх;
ü Ашигласан материалын жагсаалттай байх;
 
Бичвэрийн стандарт шаардлага:
Өгүүллийг Windows Microsoft word программыг ашиглан А4-ын формат дээр 12pt үсгийн өндөрийг сонгон Times New Roman үсгийн фондоор монгол хэлний дүрэм, утгын алдаагүй бичигдсэн байна.
Фото зураг, зураг, хүснэгт диаграмм нь TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлттэй хадгалагдан текст голлолсон байна.
Илтгэлийн сэдэв, зохиогчийн овог нэр, ажлын хаяг, холбоо барих утсыг тодорхой бичсэн байхаас гадна 15-20 минутанд багтаан илтгэхээр боловсруулж бэлтгэсэн байна.
 
Шалгаруулах болзол:
·         1-р байр Өргөмжлөл 200 000 төгрөг
·         2-р байр Өргөмжлөл 150 000 төгрөг
·         3-р байр Өргөмжлөл 100 000 төгрөг
 
Илтгэл хүлээн авах хугацаа ба хаяг:      
Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2018 оны 05 сарын 18-ны дотор byambajav@muls.edu.mnхаягаар хүлээн авна.
 
Ж.Бямбажав 99598694, Т.Энхтуяа 88995445
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn