Хөдөө аж ахуйн их сургууль

 

“СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БА НЭЭЛТТЭЙ НОМЫН САН”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

         ХАА-н Төв номын сангийн 60 жилийн ойд зориулсан “Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж 9 илтгэл хэлэлцүүлж дүнгээ гаргалаа.

Тус хуралд МНСК, ЗГХА Соёл Урлагийн Газар, Монголын Үндэсний Номын Сан, Улаанбаатар Хотын Төв номын сан, Нээлттэй Нийгэм  Форум, Хүүхдийн төв номын сан, Монголын тэргүүлэх их, дээд сургуулиуд болон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй номын сангуудын 50 гаруй төлөөлөл оролцлоо.

  

 

Номын сангийн мэргэжилтнүүд болон судлаачид дээд боловсролд номын сангийн оролцоо, цахим мэдээллийн сан, цахим хэвлэлийн хөгжил, зохиогчийн эрхийн асуудал, номын сангийн үйлчилгээ, номзүйн лавлагаа-мэдээллийн ажил, судалгааны эх сурвалжийн хадгалалт хамгаалалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлснээс 3 илтгэлийг шалгаруулж байр эзлүүллээ. Эхний байруудад орсон илтгэлүүдийг танилцуулбал:  

ТЭРГҮҮН байр."Ном зүйн лавлагаа-мэдээллийн ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага"

Илтгэгч: С.Найгальмаа (МУИС-ийн номын сангийн ном зүйч)

 

 ДЭД байр. " Судалгааны эх сурвалжийн хадгалалт хамгаалалт, нийтийн хүртээл болгох нь"

Илтгэгч : Д. Энхтунгалаг (ҮНС-ийн Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга)

 

 ГУРАВДУГААР байр " Номын сангийн үйлчилгээний үр дүн буюу оюутны сэтгэл ханамжийн судалгаа "

Илтгэгч : Ж.Бямбажав /ХАА-н Төв номын сангийн номын санч/

 

  

 

 

“Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг танилцуулбал:

1.       Б.Буянзаяа /ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал/

Сэдэв: Дээд боловсролд номын сангийн оролцоо

2.       Г.Содгэрэл /СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч/

Сэдэв: EBSCO цахим мэдээллийн сан

3.       Ж.Бямбажав /ХАА-н Төв номын сангийн каталогич/

Сэдэв: Номын сангийн үйлчилгээний үр дүн буюу оюутны сэтгэл ханамжийн судалгаа

4.       Д.Уранбайгаль /ХААИС, ИТС-ийн математик, физик, мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш/

Сэдэв: Цахим хэвлэлтийн хөгжил

5.       Ч.Түмэннаст /ЭМШУИС, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн номын сангийн эрхлэгч/

Сэдэв: Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудалд

6.       Д.Энхтунгалаг /ҮНС-ийн Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга/

Сэдэв: Судалгааны эх сурвалжийн хадгалалт хамгаалалт, нийтийн хүртээл болгох нь

7.       Т.Бямбасүрэн /Удирдлагын академийн номын санч/

Сэдэв: Номын сан дахь мэдээлэл технологийн хэрэглээ, үйлчилгээний чанарт нөлөөлөх нь

8.       С.Найгальмаа /МУИС-ийн ном зүйч/

Сэдэв: Ном зүйн лавлагаа – мэдээллийн ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага

9.       Б.Буян-Өлзий /ШУТИС-ийн номын санч/

Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хүргэх номын сангийн үйлчилгээ

 Эрдэм шинжидлгээний бага хурлыг зохион байгуулсан ХААИС-ийн СБЗА, ХАА-н төв номын сангийн  хамт олон, илтгэл хэлэлцүүлсэн номын санч-мэдээллийн ажилтан, хуралд оролцсон зочид, төлөөлөгчиддөө талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn