Хөдөө аж ахуйн их сургууль

"Номзүйн ажилд Zotero програмыг ашиглах нь" сэдэвт сургалт

2018 оны 09-р сарын 6.7-ны өдрүүдэд  ХААИС-ийн номын сангаас  зохион байгуулсан “Ном зүйн ажилд Zotero програмыг ашиглах  нь” сэдэвт  танилцуулга, практик ажиллагааны сургалт  ХААИС –ийн багш , харъяа  хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ажилтан,  номын санчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү сургалтыг Монголын Номын Сангуудын Консорциумын удирдах зөвлөлийн дарга Л. Гантулга удирдан явуулсан бөгөөд сургалтаар Zotero програмын талаар дэлгэрэнгүй танилцуулж,  судлаачдад  цахим мэдээллийн санг судалгаа, эрдэм шинжилгээний ажилд  хэрхэн үр дүнтэй ашиглах, ном зүй  хийх,  эшлэл татах  тухай,  судлаачын  ёсзүйн асуудал, эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлээ  гадаад, дотоодын нэр хүнд бүхий сэтгүүлд  хэвлүүлэх ямар боломж байгаа талаар ярилцаж, дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, оролцогсдын сонирхсон асуултанд хариуллаа. ХААИС-дээр зохион байгуулагдсан 2 өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn