Хөдөө аж ахуйн их сургууль
 “НОМЫН БАЯР-2018” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
 
ХАА-н төв номын сангаас зохион байгуулж буй “Номын баяр-2018” өдөрлөгийн нээлтийн ажиллагаа 9-р сарын 10-ны өдөр ХААИС-ийн хичээлийн төв байранд боллоо. Өдөрлөгийн үеэр ХААИС-ийн багш, оюутан, нийт уншигчдад номын сангийн үйлчилгээний дүрэм журам, уншигчийн бүртгэл, сунгалт, электрон каталог ашиглах, ХААИС-ийн сүлжээнээс ашиглах боломжтой судалгааны сангуудын талаарх мэдээллийг танилцуулсны зэрэгцээ номын үзэсгэлэн, ном солилцоо, номын худалдаа зэрэг үйл ажиллагааг явууллаа.
 
 
  
 
  
Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн “Тэргүүний уншигч”, “Хамгийн их уншигдсан ном”-ыг  шалгаруулах арга хэмжээ  болж өндөрлөлөө.
 
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ”-ААР:
О.Оюунгэрэл-АЭС-ийн Байгаль орчны хяналт үнэлгээний гуравдугаар ангийн оюутан
 
Л.Лхагважаргал-ЭЗБС-ийн Маркетингийн дөрөвдүгээр ангийн оюутан,
 
М.Минжинсор-ЭЗБС-ийн Бизнесийн удирдлагын хоёрдугаар ангийн оюутан
 
Э.Баяржаргал-МААБС-ийн Биотехнологийн гуравдугаар ангийн оюутан
 
Б.Нямгарав-МЭС-ийн Малын эмчийн 4-р ангийн оюутан
 
  
 

 
  
“ХАМГИЙН ИХ УНШИГДСАН НОМ”-оор:

  “Гэрийн амьтдын физиологи” 2011 он- МЭС-ийн Мэс засал, нөхөн үржихүйн   тэнхимийн  багш С.Ганбат

 “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент”- 2015 он ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш Л.Наранхүү, Д.Кадирбек, Ж.Мөнхбат, Н.Чинзориг нарын хамтын бүтээл тус тус шалгарлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ХААИС-ийн багш, харъяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, номын санчдын дунд “Ном зүйн ажилд Zotero програмыг ашиглах нь” сэдэвт танилцуулга, практик ажиллагааны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
 “Номын баяр-2018” өдөрлөгийн үргэлжлэл есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд ЭЗБС, МЭС-иуд дээр болох юм. Номын сангийн ажилтнуудад зориулсан сургалт 9-р сарын 13-ны өдөр ХАА-н төв номын сан дээр явагдана.
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn