Хөдөө аж ахуйн их сургууль

2018 оны 9-р сарын 13-ны өдөр ХАА-н төв номын сангаас орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагын талаар ажилтнуудаа мэдээлэл хүргэх зорилгоор “Номын санчид тавигдах шаардлага” сэдэвт лекц-ярилцлагыг зохион байгууллаа.

Манай энэ удаагийн зочин АНУ-ын Төрийн департаментийн  олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт хамрагдан АНУ-ын 20 гаруй номын сангийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч багш         Т.Хайдав байлаа.

Илтгэгч номын сангийн ажлын өнөөгийн чиг хандлага, орчин цагийн санчдад тавих шалгуур, номын санчдын ур чадварын ерөнхий шаардлагын талаар Америкийн номын сангийн жишээн дээр тайлбарлан номын санчидтай харилцан ярилцаж, санал солилцлоо. Тэрээр номын сангийн ажилтнуудад номын сангийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ур чадвараа ахиулж, ажил мэргэжилдээ хандах хандлагаа улам бүр нэмэгдүүлэн чадамжаа бэхжүүлэх нь чухалыг онцолсон юм.

  

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn