Хөдөө аж ахуйн их сургууль

МОНГОЛЫН НОМЫН САНЧ -МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН СПОРТЫН НААДАМ ОРХОН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг спортын тэмцээн 2019 оны 4-р сарын 26-28-ны өдрүүдэд Орхон аймагт болж өндөрлөв.

        Тэмцээнийг Монголын Номын Сангуудын Консорциум, Орхон аймгийн номын төв хамтран зохион байгуулсан бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, теннис, усан поло гэсэн 6 төрлөөр явуулж шилдгүүдээ тодрууллаа. Спортын төрөл тус бүрд хот, хөдөө орон нутгийн 16 багийн 190 гаруй тамирчид 123 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.

         Энэхүү тэмцээнд ХААИС-ийн номын сангийн баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Мөнгөн медаль, эрэгтэй шатрын төрөлд Д.Нямбазар Мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 8-р байранд орлоо. Тэмцээнд сэтгэл, зүтгэл нэгдэж нэг баг болон оролцсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль. Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн тамирчин охидууддаа баярлалаа.Та бүхэндээ баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn