Хөдөө аж ахуйн их сургууль

ХАА-н Төв номын санд Кэмпбеллийн Биологийн сурах бичиг ирлээ.

Энэхүү сурах бичиг нь их дээд сургуульд биологийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуус, бүх түвшинд биологийн хичээл заадаг багш нар, биологийн хичээлийн стандарт шалгалтуудад (SAT, AP гэх мэт) бэлтгэж байгаа болон биологийн олимпиадад оролцож буй хүмүүст гарын авлага болдог дэлхийн шилдэг сурах бичиг бөгөөд анхны хэвлэл 1987 онд хэвлэгдэн гарч байжээ. Сурах бичгийн зохиогч Нил Кэмпбелл эхний дөрвөн хэвлэлийг дангаараа зохион хэвлүүлж байсан бол тав дахь хэвлэлээс эхлэн бусад зохиогчидтой хамтрах болсон юм. Түүнийг 2004 онд нас барснаас хойш хамтран зохиогчид нь энэхүү шилдэг сурах бичгийн уламжлалыг алдагдуулалгүй, анхны зохиогчийн алсын хараа, сургахуйн арга барилыг хэвээр үргэлжлүүлж, шинэ мэдээлэл, арга хандлагаар баяжуулан хэвлүүлж ирсэн бөгөөд сурах бичгийг “Кэмпбеллийн биологи” нэрээр гаргах болжээ. Oрчин үеийн биологийн тэргүүлэх сурах бичиг монгол хэлнээ хэвлэгдсэн нь Монгол  улсын түүхэнд анхны тохиолдол болж буй аж.

Номыг орчуулах багт ХААИС-ийн Экологийн тэнхимийн багш С.Цогт оролцон тус сурах бичгийн 46-р бүлгийг орчуулжээ. “Кэмпбеллийн биологи” номын орчуулгын багийнханд болон Цогт багшдаа баяр хүргэж бүтээл туурвилд нь  өндөр амжилт хүсэн ерөөе.  Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


  
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn