Хөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Төв номын сангийн чөлөөт сонголттой, цахим уншлагын танхимын нээлт боллоо

ХААИС-ийн төв номын сан нээлттэй, чөлөөт сонголттой уншлагын танхим, цахим номын сантай болж  2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Т.Даваажав болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, оюутны төлөөлөл оролцлоо.

 

Төв номын сан Магистр докторын уншлагын танхим, Нийтийн уншлагын танхимуудаа чөлөөт сонголттой болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Ингэснээр уншигч, оюутнууд өөрийн хэрэгцээтэй номоо тавиур дээрээс сонгон авч үзэх боломжтойгоос гадна ном авахаар дугаарлан зогсож цаг алдахгүй боллоо.  Мөн энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд хамгийн их уншигдсан номын зохиогч болон тэргүүний уншигч оюутнуудыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.


Хамгийн их уншигдсан номын зохиогчоор:

1-р байрт  Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхимийн багш Ё.Думаагийн “Биологийн хими” ном 866 удаа уншигдсан үзүүлэлтээр

2-р байрт  Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн багш Х.Алтанцэцэгийн хоёр бүтээл болох “Ургамлын биотехнологи“ ном 733 удаа, “Молекул биологи” ном  549 удаа тус тус уншигдсан үзүүлэлтээр

3-р байрт Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Инженер Технологийн Сургуулийн багш З.Ундармаа нарын “Стандартчилал, техникийн хэмжил зүй” лабораторийн гарын авлага 495 удаа уншигдсан үзүүлэлтээр

4-р байрт  Агроэкологийн сургуулийн багш Ш.Оюунтуяагийн “Ерөнхий цаг уур” ном 382 удаа уншигдсан үзүүлэлтээр тус тус шалгарлаа.

 

Тэргүүний  уншигч оюутнаар:

Агро Экологийн Сургуулийн магистрант Наран овогтой Орхон

Мал Эмнэлгийн Сургуулийн Малын их эмчийн 2- ангийн оюутан  Сетерхан овогтой Инжүү

МАА, Биотехнологийн Сургуулийн Хими-Технологийн 3-р ангийн оюутан Лувсанжав овогтой Бямбадулам

Мал Эмнэлгийн Сургуулийн Малын их эмчийн 2-р ангийн оюутан Энхбат овогтой Батболд

Агро Экологийн Сургуулийн Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн 1-р ангийн оюутан Доржзовд овогтой Жамбал

Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн ХАА-н бүтээгдэхүүний хими технологийн 3-р ангийн оюутан Б.Энхцэцэг

Инженер Технологийн Сургуулийн Металл судлал-технологийн 2-р ангийн оюутан М. Саруулбуян

Мал Эмнэлгийн Сургуулийн Мал эмнэлзүйн 1-р ангийн оюутан  Л.Цэрэннадмид нар шалгарав.

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn